6-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЖ БАГИЙН ЗАСАГ ДАРГААР Н.ОТГОНБИЛЭГИЙГ 100 ХУВИЙН САНАЛААР УЛИРУУЛАН СОНГОЛОО.

Өлгий 6-р багийн Иргэдийн нийтийн хуралд сумын удирдлагууд оролцож, суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээлэл, Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулж багийн иргэдийн асуултанд хариулж санал хүсэлтийг хүлээн авлаа. Мөн Өлгий 6 дугаар багийн Засаг дарга 2024 оны үйл ажиллагааны тайлангаа тавилаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

- Хуралдааны дэг батлалаа.

- Тооллогын комисс томиллоо.

- Багийн ИНХ-ын даргаар С.Мягмаржав сонгогдлоо.

- Багийн Засаг даргаар Н.Отгонбилэгийг томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар боллоо.

2024-12-06 14:40:00