ЖАРГАЛАНТ ХЭСГЭЭР ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ТАСАРЧ БАЙГАА АСУУДАЛ ДЭЭР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО.

Говьсүмбэр ЦТСС Бор-Өндөр хэсгийн дарга Ч.Номин:

6/0.4 кВ КТПН-110 нь Жаргалант гэр хорооллын 270 гаруй ахуйн хэрэглэгч, Юнител үүрэн холбоо, Зулбаяр I, Уран авто сэлбэг, Хот тохижилтын хариуцсан гудамжны гэрэлтүүлгүүдийг ЦЭХ-ээр хангадаг 400 кВА трансформатор бүхий хуваарилах байгууламж. Сүүлийн үед оройн их ачааллын үеэр хэрэглэгчид ЦЭХ-ээр тасарч байгаа шалтгаан нь "Юниват" гэх халаах хэрэгслийг ихээр хэрэглэж, трансформаторыг 95 хувиас дээш ачааллуулж, 6 кВ гал хамгаалагч удаа дараа шатаж байна. Ахуйн хэрэглэгчдийн ачааллыг ингэж өндөрт хүрнэ гэж тооцоолоогүй ба уг трансформатор нь 2022, 2023 онд хэвийн ачааллаж ажиллаж байсан. Цаашид манай байгууллагаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил нь 6/0.4 кВ КТПН-110 буюу Жаргалант гэр хорооллын 400 кВА тр-ыг 630 кВА, 6/0.4 кВ КТПН-112 буюу Хангай, Дэнж гэр хорооллын 400 кВА тр-ыг 630 кВА болгон нэмэгдүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна.

2024-12-02 12:00:00