БОР-ӨНДӨР СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, волейболын спортыг бүх нийтийн хүртээл болгон сурталчлах, байгууллага хамт олныг багийн спортод уриалан идэвхтэй хамруулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тамирчдыг харилцан туршлага солилцуулах зорилготой Бор-Өндөр сумын Аварга шалгаруулах Волейболын тэмцээнд нийт 25 багийн 200-аад тамирчид 2 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө. Тус арга хэмжээний шагналыг сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Эрдэнэ, Засаг даргын орлогч Х.Галбадрах нар гардуулан баяр хүргэлээ.

        
    	    
        <div style= 2024-11-24 18:00:00