БОР-ӨНДӨР СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, волейболын спортыг бүх нийтийн хүртээл болгон сурталчлах, байгууллага хамт олныг багийн спортод уриалан идэвхтэй хамруулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тамирчдыг харилцан туршлага солилцуулах зорилготой Бор-Өндөр сумын Аварга шалгаруулах Волейболын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Эрдэнэ оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

2024-11-23 16:10:00