НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГААР А.БАТБААТАРЫГ ЭРГҮҮЛЭН ТОМИЛЛОО.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус үндэслэн Адилбишийн Батбаатарыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Бор-Өндөр сумын Сум дундын Нэгдсэн эмнэлгийн даргаар эргүүлэн томилох сумын Засаг даргын захирамж гарсныг өнөөдөр тамга тэмдгийн хамт гардуулан өгч, ажлыг нь хүлээлцүүлэн Хүний эрүүл мэндийн талаарх Төрийн чиг үүргийг хариуцлагатай гүйцэтгэх, шуурхай, ёс зүйтэй, чанартай, мэргэшсэн эрүүл мэндийн үйлчилгээг байгууллагадаа хэрэгжүүлж хэвшүүлэх, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ 2024 онд шинээр баригдаж ашиглалтанд орсон Нэгдсэн эмнэлгийн барилгын үйл ажиллагааг жигдрүүлэх, Төрийн албаны хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангаж улс төрийн аливаа үйл ажиллагаанаас ангид байх, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах саналаа нэн даруй ирүүлэхийг сумын Засаг даргын зүгээс даалгалаа.

2024-11-22 11:00:00