МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 14 МЕГА ТӨСЛИЙН НЭГ БОЛОХ “ХЭРЛЭН ТООНОТ” ТӨСЛИЙН ТРАСС БОР-ӨНДӨР СУМААР ДАЙРАН ӨНГӨРӨХӨӨР БОЛЛОО.

“Хэрлэн Тоонот” төсөл нь байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн байгальд түшиглэсэн шийдлийг хэрэгжүүлж, хамгийн гол нь үйл ажиллагааг зөвхөн байгаль орчин талаас нь бус хүн, нийгэм, эдийн засаг талаас нь харж урт хугацааны үр дүн гаргахад чиглэсэн төсөл юм. Орон нутгийн зүгээс “Хэрлэн Тоонот” усан цогцолбороос алсын зайд ус дамжуулах шугамын трассыг Бор-Өндөр сумыг дайруулах талаарх хүсэлтийн дагуу сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Эрдэнэ, Засаг дарга Г.Адъяабилэгт, “Бор-Өндөр” УБҮ-ийн захирал Б.Магсаржав болон ИТХ-ын төлөөлөгч, байгаль орчны мэргэжилтэн нарын төлөөллүүдийг байлцуулан төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хүргэлээ.

Тус төслийн захиалагч: “Эрдэнэс Оюу толгой” ХХК

Санхүүжүүлэгч: “Оюу толгой” ХХК

Гүйцэтгэгч: “Монхидро констракшн” ХХК

2024-11-20 15:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0