БОР-ӨНДӨР СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ БОДИТ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу ОБЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Мэргэжлийн ангийн шинэчилсэн дүрмийг таниулах, Гамшгаас хамгаалах орон нутгийн бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадвар, бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэх, өгөгдсөн цагийн байдалд бодитоор хэрхэн ажиллах дадлага туршлага олгох зорилгоор Бор-Өндөр сумын Онцгой комисс, Шуурхай штаб, гамшгаас хамгаалах алба, сумын мэргэжлийн анги, хуулийн этгээдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын Улсын үзлэгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсэг Бор-Өндөр суманд ажиллаж дүнгийн хурлаа хийн “Хангалттай сайн” үнэлгээг өглөө.

Энэ үеэр гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах ажиллагаа, харилцаа холбоо зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын байдлыг шалгаж, бэлэн байдал, чанар хүртээмжийг үнэлж дүгнэн, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

2024-11-16 20:00:00