ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ 2024 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Залуу хойч үеийнхэнд төрт ёс, түүх соёлоо эрхэмлэн дээдэлсэн, үүрэг хариуцлагаа ухамсарласан, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг Монгол улсын "Иргэний андгай өргөх ёслол"-ын үйл ажиллагааг зохион байгуулж, 179 сурагч иргэний андгай өргөлөө. Тус үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Эрдэнэ, Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах болон багийн дарга нар оролцож баяр хүргэлээ.

Улс орны ирээдүй болсон сурагч дүү нартаа сурлага, хөдөлмөрийн их амжилтыг хүсэн eрөөe.         
    	    
        <div style= 2024-11-11 16:30:00