БОР-ӨНДӨР СУМЫН МАЛЧДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА.

Бор-Өндөр сумын Засаг даргын 03 албан даалгавар гарсантай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж “Хүйх” 5 дугаар баг, “Өлгий” 6 дугаар багийн 160 малчин өрхөд газар дээрх бодит үнээр нь буюу 1 бүрийн үнэ 5000 төгрөгөөр Дорнод аймгийн Халх гол сум болон Матад сумаас нийт 8020 боодол өвсийг татан авчирж тараасан байна. Тус бэлтгэл ажлыг хангаж малчдад хөнгөлөлттэй үнээр өвс олгоход Нийгмийн хариуцлагын хүрээнд тээврийн зардал болох 39,500,000 төгрөгний дэмжлэгийг малчдад үзүүлж хамтран ажилласан Бор-Өндөр болон хөрш зэргэлдээ суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.

Хариуцлагатай уул уурхай:

- “ХТД” ХХК - 4,000,000₮

- “Си Эм Кэй Ай” ХХК - 5,000,000₮

- “Түшиг интернэшнл” ХХК - 4,000,000₮

- “Хустайн шил” ХХК - 2,000,000₮

- “Ти Эч Эм Эм” ХХК - 2,000,000₮

- “Контлайн” ХХК - 2,000,000₮

- “Лут чулуу” ХХК - 4,000,000₮

- “Дорнын нүүрс” ХХК - 1,500,000₮

- “Эйтэрнэти скай трейд” ХХК - 1,000,000₮

- “Арвин хүдэр” ХХК - 2,000,000₮

- “Мегатон энержи” ХХК - 1,000,000₮

- “Жи Зэт Эс Вай майнинг” ХХК - 3,000,000₮

- “Бор-Өндөр польмент” ХХК - 1,000,000₮

- “Бор-Өндөр Мандал” ХХК - 1,000,000₮

- “АОГО” ХХК - 2,000,000₮

- “Эхийн сүүн хишиг” нөхөрлөл - 2,000,000₮

- “Жинхуа орд” ХХК - 2,000,000₮

2024-11-05 13:00:00