“ХҮҮХЭД ХУУЛЬ-2024” ТЭМЦЭЭНД БОР-ӨНДӨР СУМЫН ФЕМИДА БАГ ДЭД БАЙРАНД ОРЛОО.

Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулсан энэхүү тэмцээнд нийт 7 баг оролцон оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс НЭГДҮГЭЭР байрыг 52 оноогоор Тэмүүжин ЦС-ийн “ЦЭГЦ” баг, ДЭД байрыг 49 оноогоор Бор-Өндөр ЕБС-ийн “ФЕМИДА” баг, ГУТГААР байрыг 42 оноогоор Дадал сумын ЕБС-ийн “НАРНЫ ХҮҮХДҮҮД” баг тус тус эзэллээ.

Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Цогт-Орших, Аймгийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Э.Жавхлантөгс, БГ-ын дарга С.Мөнхцэцэг, ХГБХХГ-ын дарга Х.Уртнасан нар гардуулж баяр хүргэлээ.

2024-11-05 12:00:00