ХЭНТИЙ АЙМГИЙН 34 ДЭХ ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ ТАМГАА ГАРДАН АВЛАА.

Хэнтий аймгийн 33 дахь Засаг дарга Ц.Чогсомжав шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд тамгаа гардуулан өгч, аймаг орон нутгаа хөгжүүлэх их үйлсэд амжилт хүслээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Гантулга МУ-ын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох тухай” 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаартай захирамжийг уншиж танилцууллаа.

Шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Д.Аюурбунь нь 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013-2016 онд Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд Жи Мобайл ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд Магнай Трейд ХХК-ны Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал, 2020 оноос одоог хүртэл Хаан Ойл Групп ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна.

2024-11-01 13:30:00