СУМЫН ХЭМЖЭЭНД НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/210 тоот захирамжийн дагуу “Нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулагдаж, өөрсдийн эзэмшлийн 50 метр орчмын талбай болон нийтийн эзэмшлийн хуваарьт талбайг 21 төрийн байгууллага, 48 аж ахуй нэгж байгууллагууд идэвх санаачлагатай оролцож цэвэрлэлээ. Хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.

2024-10-29 12:30:00