ШИНЭ ТРАКТОР ХҮЛЭЭН АВЛАА.

Хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор хэрэгжиж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Улсын төсвийн 125 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 130 морины хүчин чадалтай, ТТ1304 маркийн, 0км заалттай тракторыг Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, Хөдөө аж ахуйн тасгийн дарга П.Энх-Амгалан нар хүлээж авлаа.

Өмнө нь газар тариалан эрхэлдэг иргэдээ дэмжин ашиг орлоготой болгох зорилгоор 15 ширхэг хүлэмжийг мөн олгосон.

2024-10-22 12:30:00