ИРГЭДИЙН ОРОЛЦООТ ХЭТИЙН ХЭНТИЙ АРГА ХЭМЖЭЭ БОР-ӨНДӨР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Бор-Өндөр суманд ажиллалаа. "Иргэдийн оролцоот Хэтийн Хэнтий" арга хэмжээний хүрээнд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд болон аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдэд хүргэлээ.

Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн e-mongolia систем, Мал эмнэлгийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын газар зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь нэг дор үзүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, үйлчилгээг үзүүллээ.

Мөн энэ үеэр төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт" медалиар М.Сарангэрэл, Тийбол спортоор амжилттай хичээллэж, сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж байгаа Э.Гоо, Г.Дөлгөөндалай нарт сумын Засаг дарга талархал гардууллаа.

2024-09-18 15:00:00