БОР-ӨНДӨР СУМЫН ШИНЭ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО.

Бор-Өндөр суманд улсын төсвийн 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ нэгдсэн эмнэлэг баригдаж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах зэрэг хүндэт зочид оролцлоо.

Тус барилга нь 2023 оны 4-р сараас эхлэн баригдаж эхэлсэн бөгөөд сумдын хэмжээнд баригдсан анхны эмнэлэг, үзлэгийн байрны цогцолбор барилга юм. Орчин үеийн дэвшилтэд технологиор хийгдсэн металл пасадтай, өвчтөн тээвэрлэх лифттэй, хоёр шатны хонгилтой, В1 давхартай, нэг давхартаа яаралтай тусламж, оношилгоо шинжилгээний нэгдсэн блоктой, 2-3 давхартаа 28 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд мэс засал, төрхийн тасгуудыг шийдэж өгчээ.

✅️Барилгын зураг төсөл зохиогч: "АРХЖС" ХХК

✅️Барилгын ажлын гүйцэтгэгч: "Их наяд хөгжил" ХХК, туслан гүйцэтгэгч "Хөшиг уул" ХХК

✅️Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэгч: ГХБХБГазар, БХТөв

2024-09-18 16:00:00