200 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бор-Өндөр суманд баригдаж буй 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явцтай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах болон холбогдох албаны мэргэжилтнүүд танилцлаа.

✅ Барилгын дотор засал цагаан замаск 1, 2 үе тавигдсан, дотор пилта наагдсан, дотор сан цахилгаан хийгдсэн, гадна бохир цахилгаан хийгдсэн, гадна дулаан хийгдэж байгаа, бүх материал татагдсан ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Барилгын зураг төсөл зохиогч: "Гурван мөнх констракшн" ХХК

Барилгын ажлын гүйцэтгэгч: "Тэргүүн констракшн" ХХК

2024-09-20 15:00:00