“ХЭНТИЙН НАМРЫН БАЯР-2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД БОР-ӨНДӨР СУМ ОРОЛЦЛОО.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хэнтийн намрын баяр-2024” нэгдсэн арга хэмжээ 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд “Хөдөө аж ахуйн хөгжлийн төв”-д бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн түншлэлийг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилготой тус арга хэмжээнд Бор-Өндөр сумын иргэд, ААН, хоршооны баялаг бүтээгчид оролцлоо.

Бор-Өндөр сумын “Өндөр хонхор дэрс” шилдэг хоршоо мөн Б.Алтанчимэг “Шилдэг боловсруулсан жимс, жимсгэнэ” шагналыг хүртлээ.

2024-09-22 16:25:00