Хүүхэд, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэн, Үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд өөрийн авьяас чадвараа харамгүй зориулж явсан МУСТА хөгжмийн багш Аюурын Эрдэнэжамцын нэрэмжит "ҮҮЛЭН БОР" өсвөрийн морин хуурчдын анхдугаар уралдаан өнөөдөр Хан Хэнтий чуулгад боллоо. Тус уралдааны Ахлах насны ангилалд:
Тэргүүн байр О.Дүүрэнжаргал,
Гутгаар байр М.Шинэ-Эрдэнэ,
Засаг даргын нэрэмжит шагнал Г.Төгөлдөр
Дунд насны ангилалд:
Тэргүүн байр О.Ууган-Эрдэнэ,
Гутгаар байр Б.Урангоо,
Нэрэмжит шагналаар Б.Нарангуа нар тус тус шагнагдлаа.
Авьяаслаг хүүхдүүд, чадварлаг багш нартаа халуун баяр хүргэж, дараа дараагийн уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье. 2023-09-25 09:30:00