БАГШ НАРЫН БАЯРЫН ХУРЛЫН ҮЕЭР ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн хүндэтгэлийн хурал боллоо. Тус хуралд сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах нар оролцож боловсролын салбарт ажил үйлсээрээ манлайлан ажиллаж байгаа эрхмүүдэд шагнал гардууллаа.

Эрдэм оюуны их үйлс тань улам дэлгэрэх болтугай.

2024-10-04 18:35:00