ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ НЬ:

Өнгөтийн голын гүүрний урд гармаар гарч байгаа шороон зам нь өнгөрсөн хоногуудад орсон нойтон, цас борооны улмаас тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учирсан байсан Бор-Өндөр сумын ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг иргэд хамтран уг шороон замыг 2024.10.07-ны өдрийн орой засварласан бөгөөд Даланжаргалан сумын Засаг дарга болон тус суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь гүүрний 2 талын шороон даланг өндөрлөх, зүүн талаасаа шороон замруу буух хэсгийг тэгшлэхээр болж дахин нэмэлтээр замын анхааруулах тэмдэг байрлуулахаар Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч нар тэмдэгний захиалгыг өгөөд байгаа болно. Гүүрийн асуудал шийдэгдтэл энэхүү гарамын асуудалд анхаарч ажиллах болно.

2024-10-08 18:40:00