ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ НЬ:

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн Ерөнхий газрын даргын А/273 дугаар тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг нь Бор-Өндөр суманд 2024.10.15-18-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж эрх бүхий этгээдээс Иргэн, хуулийн этгээдэд 2003-2023 онуудын хооронд газар өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан эрх зүйн акт, шийдвэр, холбогдох материалуудад хяналт шалгалт хийхээр болсон тул эдгээр өдрүүдэд ГАЗРЫН ДААМАЛ иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа болно. Ирэх 7 хоногоос ажил хэвийн үргэлжилнэ.

2024-10-16 15:00:00