ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ЯВУУЛЫН СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ БОР-ӨНДӨР СУМАНД 10 САРЫН 16-НЫ ӨДӨР

Хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн явуулын үйлчилгээгээр дамжуулан иргэд олон нийтэд байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг сурталчлан танилцуулах, хүүхэд хамгааллын талаар мэдээлэл хүргэж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад оролцоотой байх хандлага төлөвшүүлэх зорилготой Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Бор-Өндөр суманд өнөөдөр ажиллах гэж байна.

- 14:00 цагаас Иргэд, олон нийтэд сургалт зохион байгуулна.

- 15:30 цагаас ЕБС-ийн 6-8-р ангийн сурагчдад "Хүүхдийн аюулгүйн дүрэм" сэдэвт сургалт зохион байгуулна.

- Өнөөдөр 17:30 цагийг дуустал Сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвөлгөө өгнө.

Холбоо барих дугаар: 89900967, 91026644

2024-10-17 14:00:00