“АСУУДЛААС ШИЙДЭЛД” ТЭМЦЭЭНД БОР-ӨНДӨР СУМЫН 3 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА.

Хэнтий аймгийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын дундах “Асуудлаас шийдэлд” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр Чингис хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээний хоёрдугаар шатанд 39 байгууллага өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Бор-Өндөр сумын 3 дугаар цэцэрлэг 2-р байранд шалгарч 8,000,000 төгрөгөөр, Оюуны уурхай ЕБС мөн шилдгээр шалгаран 500,000 төгрөгөөр шагнууллаа.

Бор-Өндөр сумынхаа шилдэг байгууллага, чадварлаг баг хамт олонд халуун баяр хүргэе.

2024-09-16 18:00:00