МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ ДЭЭВЭР ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.

Тус сургуулийн 100 хүүхдийн дотуур байр 2014 онд ашиглалтад орсон бөгөөд барилгад цууралт өгснөөр дээврийн хучилт цуурч 2020 оноос хойш ус их хэмжээгээр нэвтэрдэг болсон байна.

2023 оны 11-р сард Бор-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 18 дугаар хуралдаанаар сумын төсвийн давсан орлогоос суралцагчдын тав тухтай орчинд сурч боловсроход зориулж Мэргэжлийн боловсролын сургуулийн Дотуур байрны дээвэр засварын ажилд 80,937,989 сая төгрөгийг шийдвэрлэсэн билээ. Тендер шалгаруулалтад "Хажуу ус" ХХК шалгарч дотуур байрны дээврийн засварын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өглөө. ☑️

Суралцагчдын ая тухтай орчинд сурч амьдрахад зориулан санхүүжилт шийдвэрлэн ажиллаж байгаа сумын ИТХ-ын төлөөлөгч нартаа талархал илэрхийлье.

2024-09-13 15:00:00