ЗАЛУУСЫН ЧУУЛГАНД ОРОЛЦСОН 2 ЗАЛУУ МААНЬ ГАДААДАД АЯЛАХ ЭРХИЙН БИЧГЭЭР ШАГНАГДЛАА.

Чингис хотноо зохион байгуулагдсан “Шилдэг 100 залуу” чуулга уулзалт өндөрлөж, хаалтын үйл ажиллагаагаа хийлээ. Хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож аймаг орон нутгаас хэрэгжүүлж буй залуучууд руу чиглэсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар танилцуулж, мэдээлэл хийсэн байна.

Мөн энэ үеэр чуулга уулзалтад идэвх оролцоотой байсан шилдэг 10 залууг гадаадад аялах эрхийн бичгээр шагнаснаас Бор-Өндөр сумаас оролцсон 2 залуу маань шилдгээр шалгарчээ.

2024-09-09 09:00:00