БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХОЛБОГДОХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

✅Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг сумын Засаг даргын 02, 03 тоот албан даалгаварыг танилцуулж хэрэгжилтийг ханган хугацаанд нь биелэлтээ ирүүлэхийг байгууллагын дарга, эрхлэгч нар болон багийн Засаг дарга нарт даалгав.

✅ Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн эзэмшил болон хуваарьт газрын хог, шарилжийг цэвэрлэж устгах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.

✅Намрын Нийтийн их цэвэрлэгээг 2 дахь долоо хоногт зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахыг Засаг даргын орлогчид даалгав.

✅Залуучуудын чуулга уулзалт, Хэтийн Хэнтий арга хэмжээний талаар танилцуулж бэлтгэл ажлыг хангахыг ЗДТГ-ын дарга З.Ууганжаргалд хариуцуулав.

✅Бүх байгууллагын дарга, эрхлэгч нарт иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүргэх, хариуцсан байгууллагынхаа үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

✅ Мөн ХЖДҮХХ-н мэргэжилтэн Ц.Мөнхгэрэл “Хоршоо хөгжүүлэх сан”-ийн талаарх мэдээлэл болон шинээр төсөл зарлагдсан тухай мэдээлэл

✅Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хүрэлбаатар нь Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сурагчдын унадаг дугуйтай зорчих асуудлыг анхаарах, ахлах ангийн сурагчдыг шөнө оройн цагаар сэлгүүцэх асуудал дээр хяналтаа сайжруулахыг Боловсролын байгууллагын захирал эрхлэгч нарт санууллаа.

✅Бор-Өндөр УБҮ-ийн Ерөнхий инженер П.Машбат Өвлийн бэлтгэл ажил, халаалт дулааны асуудлын тухай

✅Бор-Өндөр Хот тохижилт” ТБАГУТҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Батчулуун гэрэлтүүлэг засвар, хог цэвэрлэгээ, 24 цагийн диспетчэртэй ажиллахаар болсон талаарх мэдээлэл өгч ажиллалаа.

 

2024-09-06 09:00:00