ИРГЭДИЙН ОРОЛЦООТ "ХЭТИЙН ХЭНТИЙ" АРГА ХЭМЖЭЭНД БОР-ӨНДӨР СУМЫН “ХУРДАН” ЦЭГИЙН ОПЕРАТОР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Аймаг орон нутгаас хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгч судалгаа авах, иргэдийг халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах болон төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх зорилготой иргэдийн оролцоот "Хэтийн Хэнтий" арга хэмжээ энэ сарын 3-наас эхлэн 18 сум, 5 тосгодод зохион байгуулагдаж байгаа билээ.

Төрийн цахим үйлчилгээний хэлтэс Бор-Өндөр сумын “Хурдан” цэгийн оператор Б.Энхжаргал тус арга хэмжээний хүрээнд сумдын иргэдэд шууд үйлчилж төрийн цахимжсан үйлчилгээний лавлагаа, мэдээллээр ханган ажиллаж байна.

2024-09-03 18:00:00