“БОР-ӨНДӨР ҮТП” БАЙГУУЛАХ САНАЛ ДЭМЖИГДЛЭЭ.

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 29 дүгээр хуралдаанд аймгийн Хурлын төлөөлөгч, сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг оролцсон юм. Тус хуралдаанаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ний танилцуулсан Бор-Өндөр үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийг хэлэлцэн дэмжсэн байна.

Эрдэнэс Монгол Нэгдлийн дунд хугацааны стратегийн хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК 6 байршилд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь Бор-Өндөр суманд жонш, цахиур боловсруулах чиглэлээр байгуулагдах “Бор-Өндөр үйлдвэрлэл, технологийн парк” юм.

2024-09-03 09:00:00