НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН НЯРАЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Бор-Өндөр сумын Орон нутгийн төсвийн 29’990’000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нярайн эрчимт эмчилгээний тасагт тоног төхөөрөмж”-ийг тендерт шалгарсан “Ариун мед трейд” ХХК нийлүүллээ. Хүлээн авах комисс гэрээний нөхцөлд тусгагдсан шаардлага, барааны чанар, тээвэрлэлт, хадгалалтын байдал, болон холбогдох баримтуудтай танилцан шалгаж Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Барааны жагсаалт, мэдээлэл:

- Эмнэлгийн ор - 3ш

- Манежин олон үйлдэлт ор - 1ш

- Яаралтай тусламжийн тэргэнцэр - 1ш

- Отсос буюу сорох аппарат - 1ш

- Ларингоскоп - 1ш

- Нярайн дулаацуулах ширээ - 1ш

- Нярайн судас тодруулагч - 1ш

- Таазны дуслын өлгүүр - 2ш

- Эмийн төмөр шүүгээ - 1ш

- Нярайн шарлагын аппарат - 1ш

- Хүүхдийн жин - 1ш

- Эмнэлгийн зориулалттай шүүгээ - 2ш

- Хяналтын монитор - 1ш

- Өвчтөний хяналтын монитор, даралтын манжатак - 2ш

- Сувилагч дуудлагын хонх - 1ш

- Сувилагч дуудлагын цаг - 1ш

- Оффис ширээ - 1ш

- Оффис сандал - 1ш

2024-09-02 15:00:00