"НЭЭЛТТЭЙ БОР-ӨНДӨР" ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЛАА.

Монгол улсын Засгийн газраас орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх замаар төвлөрлийг сааруулахаар шийдвэрлэсэн. Энэхүү ажлын хүрээнд Бор-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоол гарган батласан бөгөөд Засаг даргын захирамжаар сумын Засаг даргын орлогч Х.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан “Нээлттэй Бор-Өндөр” хөтөлбөрийг боловсрууллаа. Тус хөтөлбөрийн гол зорилго нь суманд шилжин ирж суурьшин ажиллаж амьдрах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, сум орон нутгийн талаарх нэгдсэн ойлголт, мэдээллийн нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгож цахимжуулах юм.

2023-09-20 14:20:00