ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХ ТОГТООЛЫГ ГАРДУУЛЛАА.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль 2024 оны 10 сарын 11-нд зохион байгуулагдана. Энэ сонгуульд оролцохоо илэрхийлсэн Монгол Ардын Нам, Ардчилсан намын холбогдох бичиг баримтыг хүлээн авч хуулийн хугацаанд сумын Сонгуулийн хорооны дарга З.Ууганжаргал, нарийн бичиг А.Батчулуун нар сонгуульд оролцуулахаар шийдвэрлэсэн тогтоолыг МАН-ын дэд дарга Д.Отгонцэцэг, АН-ын дарга Г.Ганхуяг нарт гардуулан өгч, цаашид хуулийн хүрээнд хамтран ажиллах талаар санал, мэдээлэл солилцож орон нутгийн сонгуульдаа шударга, ил тод оролцохыг намуудад хүслээ.

Та бүхэндээ амжилт хүсье.         
    	    
        <div style= 2024-08-20 14:40:00