БОР-ӨНДӨР СУМАНД ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНААС АЖЛЫН ХЭСЭГ ИРЖ АЖИЛЛАЛАА.

Бор-Өндөр сумын удирдлагууд нутаг орондоо үүсээд байгаа болон Бор-Өндөр сумаас Даланжаргалан чиглэлийн хатуу хучилттай автозамын асуудлыг Зам тээврийн яаманд биечлэн очиж хандсаны дагуу энэ сарын 20-ны өдөр яамнаас ажлын хэсэг ирж ажиллалаа.

Үүссэн нөхцөл байдал:

- 6 хэсэг газарт шороон даланд суулт өгч асфальт хучилтанд цөмрөлт үүссэн.

- Үерийн гамшигт айл өрхүүд усанд автаж хохирсон, 00-ууд дүүрч лаг шавраар дүүрсэн.

- Бор-Өндөрөөс Даланжаргалан чиглэлийн хатуу хучилттай автозамын зорчих хэсэг далантайгаа урсаж том ангал үүссэн.

- Өнгөтийн гүүр 2 талаасаа эвдэрч нурсан, 5 хэсэгт үерийн ус хальж аюултай нөхцөл байдал үүссэн байгааг танилцууллаа.

Тус ажлын хүрээнд зураг төсөв зохиогч, гүйцэтгэгч компани, холбогдох мэргэжлийн эрх бүхий албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэгт үүссэн нөхцөл байдлын дүгнэлт гаргуулах, хохирсон иргэдийн санал гомдлыг сонсгох, шийдэлд хүрэх, эвдрэл үүссэн зам, гүүр хэсгүүдийг яаралтай засварлуулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах, тус гүүрийг өргөтгөх талаар саналыг тавилаа.

2024-08-27 09:00:00