“Өгөөмөр өдөр” арга хэмжээ Бор-Өндөр сумын Соёлын төвийн урд талбайд ЗДТГ-ын хамт олны хандивласан бараагаар эхэлж байна. Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
Тус арга хэмжээнд оролцсоноор та өөрт хэрэглэхгүй байгаа зүйлсээ хандивлах, солилцохоос гадна таалагдсан бараагаа авах боломжтой юм. Хандивлах зүйлийнхээ цэвэр цэмцгэр байдлыг хангаж хүндлэлтэй хандахыг хүсье.