НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН АЖИЛ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бор-Өндөр суманд баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 99 хувийн гүйцэтгэлтэй байна.

✅️ Барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхэд үзлэг шалгалт ашиглалтад оруулах комисс ажиллахаас өмнөх Техникийн комисс 07 дугаар сарын 03-ны өдөр ажиллаж 07 дугаар сарын 19-ний өдөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавьж ажилласан байна. Техникийн комиссын бүрэлдэхүүнд захиалагч хяналтын инженерүүд болон ОБГазар, Говьсүмбэр ЦТССалбарын инженер, МХС ТӨК, МЦХ, аймгийн Архивын газар, ашиглагч талын төлөөллүүд оролцжээ.

Барилгын зураг төсөл зохиогч: "АРХЖС" ХХК

Барилгын ажлын гүйцэтгэгч: "Их наяд хөгжил" ХХК

Ажлын явц: 99%

2024-08-17 13:00:00